Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Д.Сарангэрэлийг өчигдөр Ерөнхий сайд захирамж гаргаж сайдынх нь суудлаас нь чөлөөлсөн шийдвэрийг ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан. Түүний орны хүнийг томилох хүртэл тус яамыг Д.Амарбаясгалан хариуцаж ажиллахаар болсоноо ч мөн хэвлэлийн хурлын үеэр дуулгасан.
Тэгвэл түүний оронд сайд болох сонирхолтой гишүүд Д.Амарбаясгалангийн өрөөнөөс салахгүй байгаа сурагтай. Сайдын суудалд хамгийн их горилж буй хүн нь Завхан аймгаас УИХ-д сонгогдсон Б.Баярсайхан гэнэ. Гэхдээ хэнийг ХНХ-ын сайдаар томилж танхимдаа оруулахыг гагцхүү Ерөнхий сайд шийднэ.
УИХ-ын гишүүн Б.Баярсайханы намтарыг танилцуулж байна.
Сануулахад: ХНХ-ын сайд Д.Сарангэрэл “Халамжаас хөдөлмөрт’ хэлэлцүүлгийн үеэр ядуу айл өрхүүдийг “улнаас доогуур амьдралтай’ хэмээн илтгэлдээ тодотгож тус гэр бүлээс нэг нэг хүнийг үсчинээр сургаж шаарлагатай хэрэгслээр хангана гэсэн нь иргэдийн дургүйцлийг төрүүлж түүнийг огцрохыг шаардсан шаардлагыг АЗХ болон иргэд ЗГ-т өчигдөр/2022.09.27/ хүргүүлсэн. Улмаар Японд ажлын айлчлал хийж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж түүнийг чөлөөлсөн юм.