Монгол улсын ҮХЦ-ийн дарга Доржийн Одбаярыг эх орондоо ирсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Олон улсад Монгол Улсын нэр хүндийг унагасан ҮХЦ-ийн даргад ямар хариуцлага тооцох бол гэсэн хүлээлт нийгэмд бий болсон. Энэ талаар АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнээс хариулт авахыг хүсэхэд тэрээр “Гэм буруутай эсэх нь тодорхой болоогүй байхад би ямар нэг байр суурь илэрхийлж хүний нэр хүндэд халдмааргүй байна’ гэв.
ҮХЦ-ийн дарга Д. Одбаярыг БНСУ-аас гарахыг 10 хоног хориглосон шийдвэр гараад байсан. Тэгвэл БНСУ-ын талаас Д.Одбаярыг гадаад улсын иргэн, гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэдэг үндэслээд хилээр гарах хоригийг цуцалж, торгуулын арга хэмжээ авсан байна. Тус улсын хуулийг дагуу Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн этгээд 10 хүртэлх сая воны торгууль төлөх заалттай байдаг аж.