Ц.Жадамба: Биднийгээ уран бүтээлээрээ үргэлж баярлуулж яваарай

МУ-ын АЖ Ш.Чимэдцэеэд “Шинэсэгэ Интернэйшнил” группийн ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирал Ц.Жадамба хоёр өрөө байр гардуулан өгчээ.


Тэрбээр 1990-ээд оны сүүлчээс уртын дуучин Д.Түвшинжаргалтай хамтын амьдралаа эхлүүлсэн байдаг. Улмаар  Д.Түвшинжаргал дараагийн амьдралаа эхлүүлсэн учир  АЖ Ш.Чимэдцэеэгийн  зүгээс албан ёсоор гэрлэлтийн бүртгэлээ цуцлуулахаар шүүхэд хандтал бүх хөрөнгөний талыг нь Д.Түвшинжаргалд олгосугай гэдэг гурван шатны шүүхийн шийдвэр гарсан билээ.

Энэ талаар тэрбээр “82 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг нь шүүх байгууллага 400 сая төгрөгийн үнэтэй хэмээн үнэлж, түүнийх нь тэн хагас болох 200 сая төгрөгийг Д.Түвшинжаргалд олгосугай хэмээн шийдвэрлэлээ. Би гудамжинд гарах болчихлоо” хэмээн мэдээллэсэн.

2020 онд түүний байрыг хураах шүүхийн шийдвэрийг цахим хуудастаа дэлгэж “нулимсаа барьж ядан сууна”  хэмээн бичиж байв.

Тэгвэл “Шинэсэгэ Интернэйшнил” группийн ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирал Ц.Жадамба: Билэгт сайн өдөр АЖ Ш.Чимэдцэеэ эгчийнхээ гайхамшигтай уран бүтээл болох “Хүмүүний нэгэн урсгал” дууг өндрөөр үнэлж өөрсдийн бүтээн байгуулж буй “F.I-One” төслөөс 2 өрөө байр хүлээн авах эрхийн бичгийг гардууллаа. Эгч минь урт насалж биднийгээ уран бүтээлээрээ үргэлж баярлуулж яваарай хэмээн бичжээ.