Хуурамч виз олгож байгаа хууль бус зуучлагчдаас болгоомжилно уу

Сүүлийн үед эзэн холбогдогч нь тодорхойгүй, хууль бус виз зуучлагчид БНСУ-ын Засгийн газрын албан ёсны визний цахим хуудас (www.visa.go.kr) –г хууль бусаар хуулбарласан хуурамч цахим хуудас (www.visa-go.kr/check/)–р дамжуулан хуурамч виз олгож байна. Уг этгээдүүд нь БНСУ-д зорчих хүсэлтэй Монгол иргэдэд виз гаргаж өгнө гэж хууран мэхэлж хувийн мэлээллийг нь авч, дээрх хуурамч цахим хуудсаар визний мэдээлэл болон цахим виз олгосон тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж өгч, мөнгө авч байна гэсэн мэдээлэл байна.

 

Иймд дээрх байдлаар залилан мэхэлж байгаа хууль бус “виз зуучлагч”-аас болгоомжилно уу. Мөн визтэй холбоотой Солонгосын хуулийг зөрчсөнөөс үүдэн цаашид Солонгос руу зорчих виз олголтод сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргахгүй байхыг хүсэж байна.

 

Эх сурвалж: БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам