Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 73 тохиолдол батлагджээ. Үүний 40 нь Улаанбаатарт, 33 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 983 430 боллоо.
Аймгуудаас Дорноговьд 1, Өмнөговьд 32 хүнээс халдвар илэрсэн байна. Улаанбаатар хот болон 7 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 76 тохиолдол хэвтэн эмчлүүлж байна