УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг өчигдөр /2022.10.06/ АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулжээ. Тухайлбал, түүнийг өөрийн туслахаараа дамжуулан Хөгжлийн банкны дамжуулан зээлдэгч Капитал банкнаас 12.6 тэрбум төгрөгийг зээлж аваад эргэн төлөөгүй хэрэгт буруутган цагдан хорьсон байна. Энэ хэрэгт холбогдуулан түүний туслах, Шинэ намын дарга Г.Аюулгүйг хамт шалгаж байна. Мөн дээрх зээлийг авах тухайн үед Ж.Батзандан нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан бөгөөд зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон учир саатуулсан байна.
Үүнээс гадна, түүний төрсөн ах Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг саатуулсан талаар бид мэдээлсэн. Түүнийг Зам, тээвэр хөгжлийн дэд сайдаар ажиллаж байхдаа Дарханы замын хоёрдугаар багц ажлын явцад бусдад давуу байдал олгож, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шалгаж буй.