Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг 48 цаг цагдан хорьсон талаар бид мэдээлсэн. Түүнтэй холбоотой цагдан хорих шүүх хурал өнгөрөгч долоо хоногт болсон ч тэрбээр шүүгчээсээ татгалзсан тул хурал болоогүй байна.
Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал энэ долоо хоногт болох аж. Сануулахад: Түүнийг Дарханы замын тендерийг сонгон шалгаруулахдаа бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудлаар шалгаж буй юм.