Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр’ ирэх 11 дүгээр сарын 24-ний пүрэв гаригт тохиож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 01 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар энэ өдөр бүх нийтээрээ амардаг билээ.