Монгол эмэгтэйд хүч хэрэглэсэн солонгос иргэн зодож байгаа бичлэг өчигдөр /2022.10.16/ цахим хуудаст гарсан. Энэ асуудал яагаад үүссэн, тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа эсэхийг тодрууллаа.
Одоогийн байдлаар бичлэгийг хянаж, хуулийн байгууллагад шалгуулахаар өгснийг Өмнөд Солонгос дахь Элчин сайдын яамнаас мэдээлэв.
Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээллээр, бичлэгт гарч буй солонгос иргэд цэвэрлэгээний компанитай бөгөөд түр хугацаанд ажиллах хүмүүсийг авч ажиллуулдаг байна. Өчигдөр болсон асуудал нь үл ойлголцлоос болсон гэх тайлбарыг өгчээ. Тодруулбал, айл болон үйлдвэр, оффис цэвэрлэдэг компанийн эзэд ажилчдадаа шаардлага тавьснаар маргасан аж. Тийнхүү шаардлагыг нь хүлээж аваагүй учир монгол эмэгтэйн биед халдсан гэх тайлбарыг солонгос эмэгтэй өгчээ.