Засгийн газрын ээлжит хуралдаж байна. Хуралдаанаар Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай, Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар, Газрын тосны бүтээгдэхүүний нөөц тогтоох тухай зэрэг 20 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэл хийхээр товлосон ч цаг нь тодорхойгүй байгаа аж.