УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэх эсэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх, МҮХАҮТ-ийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлуудыг хэлэлцэж байна.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Үндсэн хуулийн цэцийн хууль зөрчсөн шийдвэр гаргасан гишүүдийг үндсэн хуулийн заалтын дагуу буцаан татах асуудлыг УИХ-д тавьсан. УИХ-ын гишүүний хувьд ҮХЦ-д хүсэлт гаргасан. Баянхонгорт очиж загинуулж ирээд УИХ-ын дарга нь өөрөө дараад суучихсан. Цэцийн гишүүн ч бай Үндсэн хууль зөрчдөг байж болохгүй. Үндсэн хуульд халдсан хүмүүсийг төрөөс цэвэрлэдэг байх ёстой.
Хоёрдугаарт, төсөв дагаж орж ирсэн Хөгжлийн банкны дахин санхүүжилтын бонд баталгаа гаргах тогтоолыг хасах хэрэгтэй. Үе үеийн улс төрчид дампууруулсан. Ардчилан намын үед Худалдаа хөгжлийн банктай нийлж байгаад үгүй болгосон. Манай үед Сангийн сайд Б.Жавхлан 11 гишүүнтэй хамтран жижиглэн мөлжих хуулийн төслийг Хөгжлийн банкны тухай хуульд оруулсан. Ингэж сонгуулийнхаа менежерийг тавьж эхэлсэн. Жишээлбэл, Ч.Мөнхбаяр гээд Б.Жавхлангийн их сургуулийн ангийн найз зээлийн газрын захирал, н.Уянга нь бас цуг сурч байсан. Эд нар Чингис банкинд 49 тэрбум төгрөгийг байршуулаад байхгүй болгосон. Ийм байхад таслан зогсоохгүй байж болохгүй. Сангийн сайд нь зогсохгүй байна.
Сангийн сайд ЖДҮ, Хөгжлийн банк, Бичил санхүүгийн хөгжлийн сангаас хүртэл Зэт финанс банк бус санхүүгийн байгууллагаараа 900 тэрбумаар гурван удаа зээл авсан. Хяналт шалгалтыг энэ улсуудаас эхлэх ёстой. 23 компанийг АТГ-д шалгуулахаар өгсөн. Хөгжлийн банк, Бичил зээлийн сан, хөгжлийн банк гээд бүгдийг нь мөлждөг байж болохгүй. Тогтоолыг татаад Түр хороо ажлаа эндээс эхлэх ёстой.
Хөгжлийн банкны өрийг төр төлчихөөр яах юм. Дараа Хөгжлийн банкыг экспортын банк болгоод зээлийн төлөгдөөгүй үлдэгдлээр дампууруулад хаях гэж байна. Иймээс тогтоолын төслийг татаж авах шаардлагыг Засгийн газарт хүргүүлэх ёстой. Татвар төлөгчдийн мөнгөөр төлж болохгүй’ гэв.