НӨАТ-ын гуравдугаар улирлын урамшууллын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхлэхээр болжээ. Энэ улирлын буцаан олголтод 2022 оны 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн баримтууд хамаарна. Ингэхдээ цахим төлбөрийн баримтыг аравдугаар сарын 11-ний 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн байх шаардлагыг тавьж буй.