Монголчуудын хувьд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг баярын нэг бол шинэ жил. Энэ хэрээр шинэ жилийн баярын өдрүүдэд уран бүтээлчдийн эрэлт ихэсдэг. Тэгвэл өөрийн гэсэн өвөрмөц дүр төрх, загварлаг хувцаслалтаар олныг байлдан дагуулдаг дуучин Ука нийтийн тээврийн ажилчид болон тогооч нарт талархлаа илэрхийлж, шинэ жилийн баярын арга хэмжээнд дуулж өгөх хүсэлтэй байгаагаа цахим хуудаснаа мэдэгджээ.
Түүний зүгээс “Надад нэг санаа төрлөө. Энэ жил Нийтийн тээврийн ажилчдын шинэ жил болон тогооч нарын шинэ жил гэж болдог бол баяр дээр очиж дуулж хамт байх хүсэлтэй байна аа. Ковид19 үед эдгээр салбарт ажилсан мэргэжилтэнүүд сайн ажиллаа гэж ярилцаж байсан дуучид минь хүсвэл нэгдээрэй” гэсэн байна.