Сайн хүүгийн дүрд тоглогчийг сонгож үл болно

Монголчуудын чихэнд хоногшсон ч тийм таатай санагддаггүй Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд нийт 330 гаруй тэрбум төгрөг эргэлддэг гэсэн тооцоо байдаг. Уг нь  ЖДҮХС-д дургүй байгаа хэрэг биш. Хулгайч нарын гар дүрэгдчихсэн учраас жаахан тиймхэн сүжигтэй  байгаа  хэрэг.

ЖДҮХС-д  2006-2012 онд 390 тэрбум төгрөг улсын төсвөөс, 2014 онд 100 тэрбум, 2015 онд 70 тэрбумыг Хөгжлийн банкнаас, 2016 онд 56.7 тэрбум, 2017 онд 50.6 тэрбум, 2018 онд 60 тэрбум төгрөгийг  улсын төсвөөс ЖДҮХС-д тус тус олгож байсан гэх мэдээлэл бий.

Гэтэл УИХ-ын гишүүдийн 80 орчим хувь нь энэ сангаас мөнгө авдаг гэж  байгаа. Зорилтот бүлэгт чиглэгдсэн бага хүүтэй эл мөнгө нь “томчууд”-ын нэгэндээ барьдаг бялуу нь болсон аж. Тэгвэл 2016 онд УИХ-д нэгэн  гав шав хийсэн, зэгсэн боловсролтой “шинэков” орж ирсэн нь өнөөдөр томчуудын тоонд орчихсон, өнөөх бялуунаас нь  аль хэдийн хүртчихсэн  уруул амаа долоогоод явж байх жишээтэй. Энэ хүн бол УИХ-ын гишүүн Н.Учрал.Тэрбээр аль эрт энэ сангаас зээл аваад амташчихсан нэгэн гшэж байгаа.

Тодруулбал,  түүний аав Ц.Ням-Осор “Хүннү” компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан байдаг. Үнэн чанартаа Н.Учралын хамаарал бүхий компани. Гэтэл ийм хүн  “Сангуудын үйл ажиллагааг шалгаад явж байсныг бодохоос ч…

Эндээс түүний хэр зэрэг ёс  суртахуунтай вэ  гэдгийг харж болохр юм.

Тэрбээр өнөөдөр НАМЗХ-оог толгойлдог. Ирээдүйд улстөрд орохоор  гарааны шугам дээр зогсож байгаа шударга, цэвэр сайхан залуусыг ёс суртахууны доголдолтой хүн удирдаж  байгаа жинэхэн ёс зүйгүй асуудал. Мөн түүний аав Ц.Ням-Осорын хувьд Монголчуудын дунд нэртэй хүний нэгд зүй ёсоор тооцогддог. Байгуулсан сургууль нь хүртэл дэлхийд одоо ч үнэлэгдэж сургуулийнх нь диплом МУИС-ийн дипломоос ч илүү өндрөөр үнэлэгддэг гэж байгаа.

Эрхэм гишүүний хэлснээр бол аав нь түүнд гай болж… Гэхдээ тэр яасан сайн хүү вэ. Аавынхаа авсан 950 сая төгрөгийн зээлийг  хугацаанаас нь өмнө  төлчихдөг.  Энэ талаас нь харвал эцэг, эхээ асарч байгаа сайн хүү. Харин нидэр дээрээ бол  ард түмний мөнгө, итгэл сэтгэлийг хулгайлагч.

Аав хүү хоёр юугаар дутаа юм бол. Эдэнд  бусдаас авсан “Малчин” ТВ, “Их засаг их сургууль, Их засаг лицей сургууль, Их засаг дунд сургууль, Их засаг цэцэрлэг, “Рояаль академи”, Их засаг их сургуулийн харьяа Дүрслэх урлаг дизайны гээд 10 орчим сургууль бий. Эдгээр олон сургуулийн багш ажилчдын цалин хангамжийг өгч чадахгүйдээ  зээл авсан  уу гэвэл үгүй. Ийн хэлэхийн учир нь зөвхөн нэгдүгээр ангийн сурагчид нь жилдээ 2 сая төгрөгийн төлбөртэй гэж байгаа. Тэгэхлээр ЖДҮХС-ийн мөнгөөр аав хүү хоёр дутаагүй.

Ямартай ч ард иргэдийнхээ боломжийг хулгайлсан хулгайчийг сонгож болохгүй. Үүнийг ард иргэд, сонгогчид сайн мэднэ. Залуу хүний зорх зориг, сийрэг ухаанаар ирэх сонгуульд өрсөлдөнө гэж тэнэгтэх вий. Гэсэн ч иргэд сонгохгүй л дээ, сонгохгүй.

Эх сурвалж: Erennews.mn