УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Т.Аюурсайханыг УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөллөө. Тэрбээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд болсонтой холбогдуулан УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Түүний хүсэлтийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 хувь нь дэмжиж, дэд даргын албан тушаалаас чөлөөллөө.