Булган аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Ж.Бат-Эрдэнэ аймгийн Эрүүл мэндийн төв болон сумдын эмнэлэгт эмчилгээ, шинжилгээ, лабораторийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг олгожээ.
Тус аймгийн иргэд эмчилгээ, шинжилгээ, лабораторийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдтэй болсноор Орхон аймаг, Улаанбаатар хотыг зорих шаардлагагүйгээр анхан шатны шинжилгээгээ сумандаа өгч, цаг хугацаа, зардал мөнгө хэмнэх нөхцөл боломж бүрдэж байгаа аж.
Дээрх тоног төхөөрөмжтэй болсоноор эмчилгээ, үйлчилгээний нэр төрөл нэмэгдэхээс гадна, Эрүүл мэндийн төвүүд болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн даатгалаас авах санхүүжилт нэмэгдэх юм байна.
Хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжүүд:
1. #Гематологийн_анализатор буюу цусны шинжилгээний аппарат-10 суманд /Баяннуур, Бугат, Дашинчилэн, Могод, Рашаант, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хутаг-Өндөр, Цөөжэд ӨЭМТ-д/
2. #Биохимийн_анализатор-8 суманд /Баян-Агт, Баяннуур, Бугат, Дашинчилэн, Могод, Рашаант, Хангал, Сэлэнгэ сумдад/
3. #Зөөврийн_эхо аппарат-3 суманд /Хишиг-Өндөр, Орхон сум, Хялганат тосгонд/
4.#Зайнаас_оношлох_мобайл_тоног_төхөөрөмж-6 суманд /Тэшиг, Хутаг-Өндөр, Орхон, Сэлэнгэ, Баян-Агт, Сайхан сумдад/
5. #Центрифуг-1ш /Аймгийн НЭ-т/
6. #Нярайн_монитор – 2ш /Аймгийн НЭ-т/
7. #Өвчтөний_хяналтын_монитор-1ш /Бүрэгхангай суманд/
8. #Биллиметр-2ш /АНЭ, Рашаант сумын ЭМТ-д/
9. #Шээсний_бүрэн_автомат_анализатор-1ш /Аймгийн НЭ-т/
10. #Искра_аппарат-2ш /Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Баяннуур суманд/
11. #Нярайн_фото_эмчилгээний_аппарат-2ш /Аймгийн НЭ, Рашаант суманд/
12. #Мэс_заслын_таазны_гэрэл-2ш /Аймгийн НЭ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн тасаг, Хутаг-Өндөр суманд/
13. #Арьс_нөхөгч_дерматом– 1ш /Аймгийн Нэгдсэн эмнэлэгт/ тус тус хүлээлгэн өгчээ.