ВИДЕО: Энэтхэгт гүүр нурж, 90 хүн амиа алджээ

Энэтхэгийн баруун хэсэгт байх Гужарат мужид гүүр нурсны улмаас олон хүн амиа алджээ. Осол болох үед гүүрэн дээр 150 хүн байсны 90 нь амиа алдсан байна.

Морби хотод байх энэхүү дүүжин гүүр нь хүмүүс аялах дуртай гол газруудын нэг байсан бөгөөд 230 метр урттай гүүрийг XIX зуунд, Энэтхэг Британийн колонид байх үед барьсан аж.

 

Энэтхэгийн Ерөнхий сайд нарендра Моди  гэмтэж бэртсэн хүмүүс болон амиа алдсан хүмүүст нөхөн төлбөр олгоно хэмээн амласан байна.