Хонь Энэ бол таны гялалзах ёстой сар. 11 дүгээр сар танд үнэхээр сонирхолтой байх нь. 14-18-ны хооронд хайртай хүнтэйгээ маргалдаж магадгүй. Энэ хооронд ярихаасаа өмнө бодохыг зөвлөж байна. Өөрйинхөө доторхи уян зөөлөн бүсгүйг ил гарг. Бие даасан байдлаа “тунхаглана” гэдэг нэг хэрэг. Харин бүхнийг өөрийнхөөрөө байлгах гэж зүтгэнэ гэдэг өөр хэрэг юм шүү. Сарын сүүл таны амьдрал шинэ эргэлтийг бий болгоно. Та өөрөө өөртэйгөө зөрчилдөж, шинэчлэлт хийнэ. Энэ нь ч таныг илүү аз жаргалтай болгоно. Өөрийгөө хайрлаж эхэлвэл та эргэн тойрныхоо дотны хүмүүсийг ч бас зөв зохистойгоор хайрлаж сурах юм. Энэ сар бүхэлдээ таны хувьд сэтгэл санаандаа анхаарал хандуулах үе байх болно. Та 11-ээс ирэх оны 1 дүгээр сар хүртэл ажилдаа нилээд их санаа тавина. Шийдэмгий байж, эрсдлээс айлгүй зоригтой хөдлөх болно. Таны замд бага зэрэг саад тулгарч магадгүй ч, эцсийн дүндээ танд их хэмжээний орлого орно. Үхэр Та энэ сард бага зэрэг сэтгэлээр унаж магадгүй. Ялангуяа 14-18-ны өдрүүдэд танд өөрийгөө буруутгах бодол давамгайлна. Бүү шанал. Ажлын газрын дарамт шахалт стрессэндп оруулж магадгүй. Дээр нь таны дэндүү шулуун шударга үг хэн нэгнийг гомдоож, эсвэл бухимдуулж болзошгүй тул болгоомжтой бай. Яг ийм л үед танд хайртай хүний чинь дэмжлэг түшиг тулгуур онцгой ихээр хэрэгтэй. 21-нээс хойш таны өөдрөг сэтгэл эргэн ирж, буцаад урагшлах болно. Хүүхэдтэй болохыг хүсч эхэлж магадгүй. 11 дүгээр сарын 11-нээс оргилсон сэтгэл, хүсэл тачаалын гариг Марс таны хайр дурлалын ордонд орж, ирэх 1 дүгээр сар хүртэл тэндээ байрлана. Энэ үед таны сексийн дур дээд цэгтээ хүрэх ба, ганц бие хүмүүс шинэ дурлалтай учирч, өөрийнхөө өөр талыг нээх болно. Ажил хэргийн тал дээр багаар ажиллахыг илүүд үзээрэй. Тэгвэл та ганцаараа байснаас илүү амжилтанд хүрнэ. Бархасбадь гариг карьерийн тал дээр таны найдвартай “ар тал” байж чадах учраас айж эмээлгүй шинэ боломжийн эрэлд гарч, хөрөнгө оруулагч, бизнесийн хамтрагчидтай уулз.Ихэр Та энэ сард найз нөхөд, хамт олноороо олон арга хэмжээнд оролцоно. Энэ халуун дулаан уур амьсгал нь таны хувийн амьдралд ч сайнаар нөлөөлнө. Нарны нөлөөгөөр сарын эхний 20 хоног ажлын амжилтаар дүүрэн байна. Таны хувийн зохион байгуулалт үүнд чухал үүрэгтэй. Өөрийгөө харуулж болох хэд хэдэн үйл явдлыг анзааралгүй өнгөрөөж болохгүй. Уран бүтээлийн талаас өөрийгөө олонд таниулах боломж нээгдэж байна. 11 дүгээр сар бол таны хувьд хайр дурлалын тал дээр хамгийн таатай сар байх болно. Хэрэв та хайртай хүнээ олсон бол, та хоёрын харилцаа энэ сард улам батжин бэхжиж, бие биенээ ойлгож хүндлэх тал дээр өсөн дэвжинэ. Ганц бие ихэрүүдийн хувьд дурлалтай учрах магадлал өндөр байна. Энэ хоёрын аль нь ч байсан, таны эсрэг хүйстнээ татах чадвар тун сайн байх юм. Хүссэн эрдээ сээтэн хаяж, сэтгэлийг нь булаах танд таатай сэтгэгдэл төрүүлнэ. Мэлхий Өөрийнхөө дотор хүнийг илүү ойлгож эхэлснээр, сэтгэл санаа сайхан байх болно. 14-18-ны хооронд таны гэр бүл, болон ажил дээр асуудал үүсч магадгүй. Жижиг сажиг зүйл дээр бууж өгч болох ч, үзэл бодол дээрээ бат зогсоорой. Ямар хүчтэй эмэгтэй болохоо дахин нэг сана. 28-ны үеэр ажлын газрын, эсвэл албан холбоотой хүнтэйгээ хайр сэтгэлийн харьцаа үүсгэж магадгүй. Ямартай ч таны ажил, хайр хоёрын хооронд нэг тийм холбоо үүсэх нь. Сарын сүүлээр дэлгүүр хэсэх хэрэггүй. Үрэлгэн хандлагатай байна. Танд өөртөө таалагддаг эрийг уургалах увдис байна. Сексийн дур хүсэл их байх ч, өөрийнхөө тачаангуй талыг эсрэг хүйстэндээ харуулах хүсэл түүнээс илүү байна. Эхнэр нөхрүүд гэр бүлийн тал дээр хүлээх үүрэг хариуцлагын талаар хоорондоо ярилцана. Санхүүгийг тал дээр энэ сар тайван байна.Арслан Та мөнгө санхүүгийн асуудалд нилээдгүй анхаарлаа зарцуулна. 14-18-ны хооронд таны бусадтай харилцах чадварыг шалгасан үйл явдал болно. Таныг удирдах албан тушаалд оноосноор ачаалал нэмэгдэж магадгүй. Өөрийнхөө чадварыг шавхаж харуул. Сарын сүүлээр хийсэн бүхэн чинь үнэлэгдэж амралтанд явж магадгүй. Үүний хажуугаар 11дүгээр сар танд маш олон үдэшлэгийг санал болгох болно. Наргиж цэнгэхээс бүү татгалз. Гэхдээ зөн совингоо дагаж, хэрэгтэй үедээ татгалзаарай. Залуу насны эрч хүч сэргэнэ. Энэ сар танд жинхэнэ хайрыг өгөхгүй ч, хөнгөн сээтэгнэл, дур булаам эрчүүд, ямар ч үүрэг хариуцлага шаардахгүй эрх чөлөөт харилцааг бэлэглэнэ. Энэ бүхэн таны сониуц занг хөдөлгөх нь лавтай. “Өнөөдрөөрөө л амьдар!” Энэ бол таны ирэх өдрүүдэд санах ёстой. Ажил хэргийн тал дээр жижиг зүйлд ч бүү яаравчил. Охин Та энэ сард амьдралыг шинэ цонхоор харах болно. Тэр цонхоор бүх юм таны төсөөлж байснаас өөр ч харагдаж мэднэ. 14-18-ны хооронд мөнгөний асуудал нэгт тавигдана. Хүүхэд, хайр хоёрын хооронд сонголт хийх шаардлага тулгарч магадгүй. Энэ сонголт таны ирээдүйн аз жаргалд нөлөөлөх тул ухаантай бай. Мөн сексийг хайр дурлалтай холих хэрэггүй. Хамгийн сүүлийн үеийн технологийг ажил хэрэгтээ нэвтрүүл. Сарын сүүлээр компанидаа шинэ ажилтан авч магадгүй. Энэ сард та өөртөө дүн шинжилгээ хийж, давуу талуудаа бодох болно. Өөртөө шүүмжлэнгүй хандахаа боль. Мөн бусдын өвдөлт, зовлон, асуудлыг өөр дээрээ үүрдэг зуршлаа зогсоо. Энэ бүхэн тэдний хувьд ч бас өөрийгөө нээх шинэ алхам болох болно. 11 дүгээр сарын 11-нээс Марс гариг Охины ордонд орж тэндээ 8 сар байрлана. Үзүүлээд өгөх цаг ирлээ л гэсэн үг. Өмнөө тодорхой зорилгууд, ухаантай байвал маш олон зүйлийг амжуулна. Бүх юм урьдынхаас илүү амьд, бас сонирхолтой санагдана. Таалагдсан эрээ өөр дээрээ ирэхийг хүлээхийн оронд, зоригтой алхам хий. Танд өрсөлдөгч гэж үгүй. Жинлүүр Энэ сарын эхээр та тодорхой хэмжээний дарамтанд орох боловч, 14-18-ны хооронд бүх зүйл шийдэгдэж буцаад амьдралын тайван хэмнэлдээ орно. Проблемийг хэрхэн шийдэхээс ялалт, эсвэл ялагдал тань шийдэгдэнэ. Бусад хүмүүс таныг шинэ хүнтэй танилцахад арай эртдэнэ гэж бодож байгаа ч, та өөрөө ч мэдэлгүй сэтгэл санаааны хувьд хайр дурлалд бэлтгэгдсэн байна. Өнгөрсөн жилийн явдал танд хүч чадлыг өгсөн. Гэхдээ “яарвал даардаг”-ийн үлгэрийг бүү март. Та түүнээс хэтэрхий ихийг хүсэн хүлээгээд, түүндээ өөрөө бүдрээд байж магадгүй. Санхүүгийн тал дээр асуудалгүй байна. Хөрөнгө оруулалт, ивээн тэтгэлт, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд үзээд алдвал амжилт олж болно. Бичих, болон илтгэх чадвар тань оюун ухаан шаардсан ажлуудад таныг аварна. Олон гэнэтийн зүйл тохиолдоно. Яг үүн шиг олон зүйлд гэнэтийн арга замууд гарч ирнэ. Сюрпризэд бэлэн байгаарай!Хилэнц Таны хайр дурлалын амьдрал учир нь ойлгогдохгүй, холион бантан болсон мэт санагдаж магадгүй. Сарын турш тохиолдох үйл явдлуудын ачаар та хэзээ ч сонирхож байгаагүй бүхэндээ ач холбогдол өгч эхэлнэ. 14-18-ны хооронд биеэ энхрийлүүштэй. Хоолой өвдөж магадгүй учир ороолтоо өдөр бүр зүүж, чанга орилохоос зайлсхий. Дүү эсвэл эгчийнхээ шаардлагад нийцүүлэхийг хичээх хэрэггүй. Ямар нэг аялал, чухал аждыг дараа сар хүртэл хойшлуул. Өөртөө болон гэртээ цаг зав гаргаж амар. Зөв мэдрэмжээ дагаж, хүмүүстэй зөв харилцааг үүсгэ. Та хайртай хүнтэйгээ өөрийн ирээдйүн зорилго, хүсэл тэмүүлэл, үзэл бодлоо хуваалцах болно. Зарим хилэнцийнхэнд эргэлзээ төрүүлж байсан харилцаа нь жинхэнэ болох мөч ойрхон байна. Бүх төрлийн мэдээллээс хоцрохгүй байснаараа та одооныхоосоо илүү орлого олох боломжтой. Нум Таны санхүү болон хайр дурлалын амьдрал асуудал дунд байна. 14-18-ны хооронд таныг том хохиролтой сонголт хүлээж байж магадгүй. Бүх зүйл өөрөө шийдэгдэхийг хүлээж тэвчээртэй бай. Ингэвэл та мөнгөө ч, зүрхээ ч аварч чадна. Хуйлраа салхи шиг хүчтэй дурлал таныг сарын сүүлээр гүн эзэмдэнэ. Сэтгэлээ барих гэж хичээх хэрэггүй. Зорилгодоо хүрэхэд тань саад болох хүчин алга. Энэ л үед та зөн совиндоо итгэж, явах чигээ “түүнээр” заалгуулаарай. 11 дүгээр сарын 11-нээс таныг ажил мэргэжлийн тал дээр шинэ эрин үе хүлээж байна. Та карьертаа тун их анхаарал хандуулна. Ямар ч тэмцэлд та хэдийнэ бэлтгэгдсэн байх болно. Марс гариг танд өрсөлдөх чадал, сэтгэл санааны хүч хайрлажээ. Та маш онцгой зүйлсийг бүтээх авч, хайхрамжгүй зан, туршлагагүй байдлаасаа болоод алдаж болзошгүй байгааг анхаар. Таны эсрэг хүйстнээ татах чадвар өндөр байна. Гэхдээ та үүрдийн холбооноос, хөнгөн дурлалыг илүүд үзэж байна. Өчүүхэн ч болов хамтрагчаасаа хамааралтай болсон мэт мэдрэмж төрвөл, та төвөггүйхэн алга болчихно. Секийн тал дээр шинэ туршлага хуримтлуулна. Матар Та эрч хүчээр дүүрэн байна. Таны дэндүү омголон байдал харилцаанд тань хүндрэл авчирч магадгүй. “Хувиа хичээгч” гэсэн үгийг хайртаасаа сонсохгүйн тулд хичээгээрэй. 22-ноос хойш бүтээлч байдал нэмэгдэнэ. Сайн төлөвлөхгүй бол нэг юмаа хоёр дахиа хийх хэрэгтэй болно. Амьдралыг илүү өөдрөгөөр, бас өргөн цар хүрээгээр хар. Та өөрөөсөө ихийг шаардаж, сурч боловсрох ёстой. Бүх юм таны бодож байгаагаас хамаагүй сонирхолтой. Өөрийгөө дасаагүй нөхцөл байдалд оруулж үз. Гэсэн хэдий ч та энэ сард урьд урьдынхаас илүү амгалан тайван байх болно. Үзэл бодлоо илэрхийлэх боломж олон таарна. Бархасьбадь гариг таны ордонд орж байгаа тул романтик болзоо, хөнгөн сээтэгнэл таныг ирэх зун хүртэл дагана. Найзууд хамт олноосоо тусламж авна. Гадаадад амьдрах, байраа солих талаар бодож эхэлнэ.Хумх Үзэл бодлоо илэрхийлэх чинь зөв. Гэхдээ хэзээ, хаана, хэнд гэдгийг л сайн бодоорой. Болгоомжтой байхгүй бол та хэлнээсээ болж асуудалд унаж магадгүй байна. Гэхдээ зарим тохиолдолд хатуугаар хэлэх нь “агаарыг цэвэршүүлэх” цорын ганц арга байдаг. Та сүүлийн хэдэн сарын турш маргааныг зөвхөн хөндлөнгийн хүний нүдээр харж ирсэн. Зарим хумхынханд гэр бүлийн тал дээр, заримд нь хайр дурлалын тал дээр жижиг проблем үүснэ. Бодит байдал шүүгдэж, ямар нэг шинэ зүйлийг авчирна. Тиймээс та санаагаа нэг их зовоолгүй тайван бай. Ерөнхийдөө 11 дүгээр сар таны хувьд таатай өнгөрнө. Дотны хүмүүстэйгээ олон арга хэмжээнд оролцож цагийг сайхан өнгөрөөнө. Загас Та сонирхол татахуйц хүмүүсийн анхаарлыг татна. 14-18-ны хооронд, хэн нэгний тавьсан романтик санал таныг эвгүй нөхцөл байдалд оруулж магадгүй. Эсвэл бүр эсрэгээрээ удаан хугацааны турш шийдэж чадахгүй байсан асуудлын тань гарцыг ч гаргаж болно. Энэ бол алтан тэнцвэр. Саналын талаар сайн бод, сайн ярилц. Өөрийнхөө талаар нээлттэй шударга бай. Нервтэж болзошгүй тул хамаг тэсвэр тэвчээрээ шавхаж, тайван байхыг хичээ. Марс гариг таны хайр дурлалын ордонд ороод, тэндээ 1 дүгээр сар хүртэл байрлах тул, хосуудын харилцаа догдлонгуй, нөгөө талаар тогтворгүй байна.