Монгол Улсаас Израил Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гомбосүрэнгийн Мөнхбаяр Израил Улсын Ерөнхийлөгч Ицхак Херцогт 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайд Г.Мөнхбаяр уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч И.Херцогт уламжлаад, Монгол, Израилийн харилцааг хөгжүүлэх, хоёр ард түмэн хоорондын нөхөрлөлийг бэхжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Мөн энэ оны 11 дүгээр сарын 1-ний өдөр болох тус улсын парламентын сонгуулийн үйл ажиллагаанд нь амжилт хүсэв.