Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн явц байдал, авч хэрэгжүүлсэн болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулийн төсөл, нийтийн тээврийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ, Засгийн газрын авто баазыг ТӨҮГ-т авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ.
Мөн 2023 оныг Монголд зочлох жил зарласантай холбогдуулан Аялал жуулчлалын Үндэсний хорооны ажлын алба байгуулах тухай зэрэг 21 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.