Хорт хавдрын улмаас жилд 50 хүүхэд эндэж байна

Монгол Улсад жил бүр 70-90 хүүхэд хорт хавдартай болох нь шинээр оношлогджээ. Үүний  50 хувийг хөдөө орон нутгаас ирсэн хүүхэд эзэлдэг байна. 2018 оны байдлаар 702 хүүхэд хортой болон хоргүй хавдраар өвчилжээ. Хорт хавдартай нэг хүүхдийн эмчилгээний зардалд 20-50 сая төгрөг зарцуулагддаг аж.  Энэхүү мөнгө нь улсаас төлөгддөг байна.

Хүүхдүүдийн дунд зонхилж буй хавдар нь цусны болон нүдний хорт хавдар байдаг аж. Тасралтгүй эмчлэгдэх ёстой хүүхэд янз бүрийн шалтгаанаар эмчилгээнээсээ хоцрох нь амьдрах чадварт нөлөөлдөг байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2030 он гэхэд хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60 хувьд хүргье гэсэн бодлого барьж байгаа аж.