Сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

Гэрээсээ гараад сураггүй болсон 50 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн  Бууцагаан сумын Наран багийн “Эхэн худаг” гэдэг газар тус сумын харьяат малчин Ү  энэ сарын 2-ны өдрийн 22:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, сум дундын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн малчин сэтгэцийн эмгэгтэй  50 настай  Ү-г эрэн хайх ажиллагааг 04:00 цагаас эхлэн зохион байгуулж байна.

 

Эх сурвалж: ОБЕГ