Марадонагийн бөмбөг 2.3 сая евро хүрчээ

1986 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээгийн шатанд Английн шигшээ багийн эсрэг Аргентиний хөлбөмбөгчин Диего Марадона гоол оруулж байсан бөмбөгийг дуудлага худалдаагаар 2,3 сая еврогоор зарсан талаар РИА Новости мэдээлжээ. Бөмбөгийг 2,8-3,4 сая еврод хүрнэ гэж тооцоолж, 570 мянган еврогоос эхлэн дуудсан байна.

 

Энэ оны тавдугаар сард Sotheby’s дуудлага худалдаагаар мөн л дээрх тоглолтын үеэр Марадона өмсөж байсан футболкийг худалдсан юм.