“Энэ сарын 21-нд Завхан аймгийн Улиастай суманд 15 настай охин алга болсон” гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүрсэн. Тодруулбал, тухайн өдрийн 22:10 цагт “Манай охин гэрээсээ гараад одоо болтол ирэхгүй байна” гэсэн дуудлагыг охины ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад өгчээ. Уг мэдээллийн дагуу
Үүнтэй холбогдуулан иргэдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, “хүүхэд эцэг эхийн хооронд ямар нэгэн нууц байхгүй, хүүхдүүдийн нууцыг зөвхөн эцэг, эх аюулгүй хадгалж, хамгийн зөв шийдэл, зөвлөгөө өгдөг” гэдгийг ойлгуулж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.