Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны нэрэмжит санг ач хүү С.Хабул үүсгэн байгуулжээ. Сангийн нээлтийн үйл ажиллагааг түүний мэндэлсэн өдөр буюу өнөөдөр болох юм. Нээлтийн үеэр Дүрслэх урлагийн музейд өвөөгийнхөө гар бичмэл, уран бүтээл, эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг олонд дэлгэх аж.
Сангийн Удирдах зөвлөлд өвөөгийн маань дотнын найз, зохиолч, яруу найрагч Д.Урианхай, Л.Дашням тэргүүтэй уран бүтээлчид орсон. Санг байгуулснаар Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны бүтээлүүдийг олон улсад сурталчлан таниулж, оюуны өмчийг эрхэмлэн дээдэлж, соён гэгээрүүлэх, олон түмэндээ оюуны өвийг түгээх зорилготой аж.