Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Таван толгой” түлш ХХК-тай хамтран айл өрхүүдийн зуухны стандартыг мөрдүүлэх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор сургалт зохион байгууллаа.
Сургалтад Засаг даргын Тамгын газрын ажил хариуцсан мэргэжилтнүүд, хороодын олон нийтийн байцаагч, хэсгийн ахлагчид оролцов.
Мөн Сүхбаатар эрүүл мэндийн төвөөс анхны тусламж үзүүлэх, угаарын хийн хордлогын үеийн хариу арга хэмжээ, бэлэн байдал, зохион байгуулах арга хэмжээний талаар мэдээлэл хийв. Иргэд, айл өрхүүд хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд зуухны стандартаа мөрдөн, галлагааг зөв хийн, галын аюулгүй байдлаа ханган аливаа болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй.