Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Мягмар гарагт АНУ-д хийх албан ёсны айлчлалаа эхлүүлсэн. Энэ нь Байдены засаглалын хугацаанд АНУ-д хийж буй түүний анхны айлчлал болж байна. Тэрээр Лхагва гарагт Вашингтон дахь Францын Элчин сайдын өргөөнд цөмийн эрчим хүчний асуудлаар Байдены засаг захиргааны албаны хүмүүстэй уулзаж хэлэлцлээ.
Францын ерөнхийлөгч Макрон мягмар гарагт АНУ-д айлчилж Жо Байденыг ерөнхийлөгчийн албан тушаал авснаас хойш анх удаа очиж буй нь COVID-19 тахлын улмаас түр зогсоод байсан дипломат харилцааг сэргээсэн үйл явдал болж байна гэж хэвлэлүүд онцоллоо. Макрон айлчлалынхаа хүрээнд Вашингтон болон түүний эргэн тойронд олон тооны албан ёсны уулзалт, хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байна. Лхагва гарагийн уулзалтаар цөмийн эрчим хүчний салбарт АНУ-тай хамтын ажиллагаа өргөжүүлэх талаар хэлэлцсэн байна. Францын ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд авч хэлэлцэх томоохон сэдэв нь цөмийн эрчим хүчний сэргэн мандалт байх юм хэмээн хэвлэлүүд бичжээ. Түүний айлчлалын багт тус улсын цөмийн эрчим хүчний салбарын томоохон тоглогчид багтаж байгаа бөгөөд тэд Францын удирдагчаас цөмийн технологийн хөгжлийг эрчимжүүлэх, тэр дундаа жижиг реакторуудын экспортыг нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа юм байна. Тиймээс энэ салбарт АНУ-тай хамтран ажиллах саналыг Макрон дэвшүүлж, 40 хувь нь үйл ажиллагаагаа зогсооход хүрээд буй Францын цөмийн эрчим хүчний салбарынхныг дэмжихэд хувь нэмрээ оруулж байгаа юм.