ӨВС ТЭЖЭЭЛИЙН НӨӨЦ БҮРДҮҮЛЖ БАЙНА

Манай аймгийн хувьд энэ жил зуншлага, намаржилт тааруу байж, орон нутгийн мал аж ахуйн салбар, малчдын хувьд өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл байдал үүсээд байна. Цаг үеийн нөхцөл байдал, болзошгүй эрсдэлийг хохирол багатай даван туулахад чиглэсэн олон талт арга хэжээг орон нутгийн хэмжээнд шуурхай зохион байгуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд Говийн оюу хөгжлийг дэмжих сан, түүний Удирдах зөвлөлөөс аймаг сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлтэд зориулан батлагдсан хандивын хөрөнгө оруулалтаар 15 сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд нийт 611.2 тонн өвс, аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд 277.8 тонн ногоон тэжээл татан төвлөрүүлэх ажлыг эхлүүлээд байна. .