Гавьяат жүжигчин Т.Ариунаа өнгөрсөн баасан гаригт арван жилийн дараах бие даасан тоглолтоо толилуулахдаа бага хүүгийнхээ найз бүсгүй болох залуу дуучин Энхнамиртай хамт “Зүүдний ханхүү’ дууг дуулж, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн.
Тэгвэл түүний бие даасан тоглолт олон олон сюрпризтэй болж өнгөрөөд удаагүй байхад түүний том хүү бас сюрприз барьсан байна. Тэрээр өөрийн найз бүсгүйгээ аав, ээждээ танилцуулсан ч найз бүсгүйнх нь тухай мэдээлэл одоохондоо хаалттай байна. Харин бага хүү Б.Өнөболд ээжтэйгээ ижил мэргэжилтэй Энхнамир хэмээх бүсгүйг найз бүсгүйгээрээ сонгосон билээ.