Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг өнөөдөр үүрээр саатуулжээ. Тэрбээр 2017 оноос эхлэн “Эрдэнэс Тавантолгой’ компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан байдаг.
Засгийн газраас энэ оны аравдугаар сард тус компанид Бүрэн эрхт төлөөлөгч томилогдон ажиллах үеэр түүнийг чөлөөлөгдсөн юм. Түүнийг АТГ нүүрсний гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн тухайгаа өмнө нь мэдэгдэж байсан бөгөөд 48 цагийн хугацаатай саатуулжээ. Дэлгэрэнгүйг эргэн мэдээлнэ.