Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан. Тус хуралдаанаар ГЕГ-ын дарга Б.Асралтыг чөлөөлсөн байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Нүүрс хууль бусаар алдагдсантай холбоотой шаардлагатай албан тушаалтнуудыг шалгахаар шийдвэрлэсэн ба эдгээр албан тушаалтнуудын дунд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт багтсан юм.
Тус газрын дарга Б.Асралт “Шаардлагатай бол ажлаас чөлөөлөгдөн шалгуулахад бэлэн байна” хэмээн мэдэгдсэн бөгөөд тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдлөө гэв.
ЦЕГ-ын дарга дэд Р.Отгонжаргалыг ГЕГ-ын даргаар ажиллуулахаар томиллоо.