Ирэх долоо хоногийн мягмар, пүрэв гарагт бүх нийтээрээ амарна

Энэ сарын 26, 27-нд бүх нийтээрээ амарна.  Учир нь энэ сарын 26-нд Улс тунхагласны баяр, 27-нд Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байгаа аж.

Тодруулбал, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд бүх нийтээр амарна гэж заасан байдаг.

Харин Чингис хааны мэндэлсэн өдрийг Билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн нэгэнд тэмдэглэхээр хуульчилж, бүх нийтээрээ амардаг юм.