Өнгөрөгч амралтын өдрүүдэд Австрали улсад Азийн аварга шалгаруулах Практик буудлагын тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн охин Т.Хулан Практик буудлагын тэмцээний Гар бууны төрөлд амжилттай оролцож мөнгөн медаль хүртжээ.
Энэ тухай Х.Тэмүүжин өөрийн цахим хуудаснаа, “Практик буудлагын спортын Австрали Азийн аварга шалгаруулах гар бууны тэмцээн Филиппинд сайхан боллоо, амжилттай” гэжээ. Тэрээр нэг үе сайн ах хэмээн цоллуулж байсан. Тэгвэл тэрээр мөн сайн аав бололтой.