Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж оффтэйк гэрээг нууцаас гаргасан. Учир нь Нүүрсний хулгайг эсэргүүцсэн жагсаал ДОЛОО дахь өдрийг үдэж, төв талбай дээр иргэд суулт зарлаад буй.
Тэгвэл оффтэйк гэрээг нууцаас гаргасантай холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нийгмийн сүлжээндээ дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр “Х.Баттулга 2017-2021 онуудад Ерөнхийлөгчөөр ажиллахдаа “Таван толгой”-н нүүрсний эзэн шиг л байлаа. “ЭТТ” компани, төмөр замын дарга нар ханарч унаад л, дагаж гүйгээд л, баатар гавъяат болоод л.
Өөртэй нь үзэл бодол нэг биш хүмүүсийг шоронгоор айлгаад л…УИХ-ын бизнесмен гишүүд өргөл барьцаа түүнд барьж гүйж, үнэнчээ илтгэж тангараг өргөөд л. Хэсэг хүмүүс өрөөнд нь орохдоо 90 градусаас дээш өнцөг үүсгэж бөхийгөөд л. Женко бол зүгээр л нүүрсний хулгайн автор ш дээ. Монгол төрийн эмгэнэл” гэжээ.
Түүний хувьд ч “Хотгор шанага’-ын нүүрсний ордыг хууль бусаар авсан гэх мэдээлэл байдаг.