БНСУ-ын Засгийн газраас ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүн амын өсөлтөө дэмжихийн тулд 0 хүртэлх насны хүүхэдтэй өрхөд сар бүр 700 мянган вон, нэг настай хүүхдэдтэй өрхөд 350 мянган вон олгох “Эцэг эхийн тэтгэмж” олгохоор болжээ.
Одоогийн хэрэгжиж буй хуулиар ой хүрээгүй хүүхэдтэй ээжид 300,000 вон олгодог юм байна. Мөн хоёр наснаасаа найман нас хүртэлх хүүхдүүд 100.000 воны тэтгэмж авах бөгөөд дөнгөж төрсөн хүүхдэд “Анх уулзсаны баяр” хэмээн 2 сая вон өгдөг юм байна.