Долоо хоногийн өрнийн зурхай 2022.XII.19-XII.25

Хонь

Энэ долоо хоногт та урам зоригтой байж, ажилдаа шинэ өнцгөөс хандах болно. Санхүүгийн байдал тогтвортой байх ба санаанд оромгүй ашиг орж ирэх магадлалтай. Энэ долоо хоногт ердийнхөөс илүү их ажилтай байх ч та үүнийг эрч хүчтэйгээр даван туулна. Оюутнуудад өрсөлдөгчөө давах боломж гарч ирнэ. Ээжийнхээ эрүүл мэндийг анхаараарай. Хайртай хүнтэйгээ түрэмгий харьцахаас зайлсхий, энэ нь эргээд таныг эвгүй байдалд оруулна. Халуун ногоотой хоол бага идэхгүй бол ходоод өвдөх эрсдэлтэй байна. Бие махбодын гэмтэлд өртөхөөс болгоомжил. Карьертаа шинэ эхлэх тавьж магадгүй. Хэрэв та хувийн бизнес эрхэлдэг бол ямар нэгэн шинэчлэлт хийх цаг нь болжээ.

Үхэр

Энэ долоо хоногт таны өөртөө итгэх итгэл өндөр байх бөгөөд ажлаа хугацаанаас нь өмнө дуусгаж чадна. Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт хийвэл ашигтай. Мөн үл хөдлөх хөрөнгөө зарах нь ухаалаг шийдвэр болно. Өмнөх өр төлбөрүүдээ барагдуулж дуусна. Гэртээ засал чимэглэл хийнэ. Хайртай хүнтэйгээ аар саар асуудлаас болж зөрчилдөж магадгүй. Хайртай хүмүүсийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдалд багагүй мөнгө зарцуулна. Таны дархлаа жаахан сул байна. Шинэ зүйл сурч эхлэхэд тохиромжтой. Ирэх онд өсч хөгжих боломж илүү их гарна. Одооноос л оюун ухаанаа тэлж, шинэ зүйл сурч эхлээрэй.

Ихэр

Ажил хайж байсан ихрүүдэд энэ долоо хоногт сайхан боломжууд гарч ирж, карьераа дахин эхлүүлнэ. Хамаатан садантайгаа хамтарч бизнес эрхэлж магадгүй. Дүү нартайгаа таарамж муутай байж магадгүй тул хэрүүл маргаанаас зайлсхий. Хүүхдийнхээ зан авираас болж бага зэрэг бухимдана. Гэхдээ гол шийдэл нь тэдэнтэй аль болох олон цагийг хамт өнгөрөөх юм шүү. Санхүүгийн байдал сайжирна. Зээл авах, олон үйлчлүүлэгчтэй болох, хүнээс өрөө авах гэх мэт энэ нь ямар ч байдлаар байж болно. Санхүүгийн эрх чөлөөг олж авснаар зарим харилцаандаа шаардлагатай ахиц дэвшлийг авчирна. Энэ нь цаашлаад ирэх жилийн тань хамтын ажиллагааны эхлэл ч байж болох юм.

Мэлхий

Энэ долоо хоногт та өөрийн ур чадвараа бүрэн ашиглах шаардлагатай болно. Гэр бүлийн бизнес эрхлэгчид ашигтай гэрээ хэлэлцээр хийж, өндөр орлого олно. Энэ долоо хоногт таны онцгойлон анхаарах зүйл бол зан ааш. Хэлэх үг, харилцааны өнгө аясаа анзаарахгүй бол олон хүнийг өөрөөсөө түлхэх эрсдэлтэй. Ажил дээрх шаардлагагүй дайсагнал нь хүмүүсийг эвгүй байдалд оруулж, танд ч сөрөг нөлөө үзүүлнэ. Гэртээ ч бас аль болох тайван байж, эв найрамдлыг эрхэмлэ. Оюутнууд хичээл номдоо дуртай байна. Улирлын чанартай халдварт өвчнөөс болгоомжил. Шинэхэн хосууд ч тэр, хуучирсан хосууд ч тэр харилцаандаа шинэ дэвшил гаргана. Удаан хугацаанд санаа зовоосон асуудал энэ долоо хоногт шийдэгдэнэ.

Арслан

Энэ долоо хоногт та эрч хүч, урам зоригоор дүүрэн байх болно. Үүнийхээ тусламжтайгаар зорилгодоо нэг алхам ойртоно. Төрд ажиллаж буй хүмүүс шинэ үүрэг даалгавар гүйцэтгэх эрх мэдэлтэй болно. Мөнгөө төлөвлөгөөгүй үрэх нь санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлнө. Хосууд аливаа саад бэрхшээлийг даван туулахын тулд зоригтой байх хэрэгтэй болно. Хайртай хүнээ үл тоомсорлохгүйг хичээгээрэй. Гэр бүл болсон хүмүүс аливаа үл ойлголцлоо эв зүйгээр шийдвэрлээрэй. Ходоод өвдөх магадлалтай. Өдөр тутмын амьдралаа сайжруулах шинэ боломжийг гартаа оруулна. Цагийн хуваариа нарийн төлөвлөж, өсч хөгжих, шинэ зүйл сурч судлах цаг завийг өөртөө гарга. Сахилга батыг амьдралынхаа жанжин шугам болго.

Охин

Таны хувьд энэ долоо хоногт сайнтай муутай байх нь. Бизнес эрхлэгчид янз бүрийн аргаар мөнгө олж, санхүүгийн байдлаа сайжруулна. Хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэнэ. Ажил дээрээ зарим нэг асуудлаас болж сандарч бажгадаж магадгүй. Ажил амралтаа зөв зохицуулахгүй бол нойрны хямралд орох эрсдэлтэй байна. Урьдчилан тооцоолоогүй зардал гарна. Хэрвээ та гадаадад ажиллаж амьдрахаар төлөвлөж буй бол яг одоо тийм ч тохиромжтой цаг биш гэдгийг сана. Аль хэдийнэ гадаадад очсон хүмүүсийн хувьд бага зэрэг саад бэрхшээл тулгарна. Гэр бүлийн хүнтэйгээ муудалцаж, сэтгэл санаа тогтворгүйтнэ. Гэмтэж бэртэхээс болгоомжил.

Жинлүүр

Энэ долоо хоногт та амжилтанд хүрэхийн тулд маш их хүчин чармайлт гаргах болно. Гэхдээ бүх цаг үеийн туршид гэр бүл, найз нөхөд тань таны ард асаалттай танк мэт байх болно. Тиймээс хүнд хэцүү зүйлийг хялбархан даваад гарна. Хэрвээ та тамирчин бол энэ долоо хоногт амжилт танд тун ойрхон байна. Бизнес эрхлэгчид шинэ хөрөнгө оруулалтаас зайлсхий. Харин оронд нь итгэлцлийг бий болгоход анхаар. Хэзээ ч яаран шийдвэр гаргаж болохгүй. Гэр бүлтэйгээ цагийг сайхан өнгөрөөхөд мөнгөө зарцуулна. Хайртай хүнтэйгээ санал зөрөлдвөл эв найртайгаар асуудлыг шийдээрэй. Бусдыг санамсаргүйгээр гомдоохгүйн тулд хэлэх үгээ хяна.

Хилэнц

Энэ долоо хоногт та тун завгүй байна. Олон ажил гүйцэтгэх чадвараараа бусдыг гайхшруулна. Таны хэлсэн үг бүхэн хүчтэй байх бөгөөд хүмүүс таныг хүндэтгэнэ. Албан тушаалын улс төрд оролцохгүй байхыг зөвлөж байна. Ямар ч үед хуулийн дагуу ажиллахыг мөн зөвлөе. Ээждээ анхаарал халамж тавиарай. Гэр бүлийн амьдрал тайван, ханьтайгаа эв найртай байна. Амралтын өдрөөрөө ойрхон аялаж, толгойгоо сэргээгээрэй. Цагийг сайхан өнгөрүүлэхийн зэрэгцээ ирэх жилийнхээ төлөвлөгөөг бодож болгооход ч гэмгүй. Өдөр тутмын цагийн хуваарьтаа өөрчлөлт оруул. Сөргөлдөөнөөс зайлсхийх боломжгүй нөхцөл байдал үүсч магадгүй. Тэгвэл асуудлыг аль болох ухаалгаар шийдвэрлэхийг хичээгээрэй. Уйлахаас бүү ай, үл ойлголцсоноос л дээр.

Нум

Энэ долоо хоногт таны ажил, амьдралд шинэ боломжууд гарч ирнэ. Ур чадвараа дээшлүүлэхийг хүсч байсан бол энэ боломжийг алдалгүй атгаад аваарай. Эцэг эхтэйгээ харилцах харилцаандаа анхаар. Зарим зүйлсийн талаар ярилцахгүй түр зуур хойшлуулбал зохилтой. Ойр дотны хүмүүсийнхээ тусламжтайгаар дуусгаж амжихгүй байсан ажлаа дуусгана. Хайртай хүнтэйгээ халуун дотно харилцаатай байна. Хоолой өвдөж магадгүй. Мөн нүдээ хайрлаарай. Санхүүгийн байдал сайжирна. Жилийн эцсийн урамшуулал таны бодож байснаас ч илүү их орж магадгүй. 2022 онд таны хувьд юу үнэ цэнтэй байв гэдгээ тунгаан бодож, дүгнэлт гаргаарай. Үүний сацуу 2023 оны төлөвлөгөөгөө гаргах долоо хоног.

Матар

Энэ долоо хоногт та цагийг сайхан өнгөрүүлнэ. Гэнэтийн ашиг орлого орж ирнэ. Өрсөлдөгчид таныг анхааралтай ажиглаж байгаа тул компанийнхаа стратеги, харилцаа холбоог ил дэлгээд хэрэггүй. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаар төлөвлөсөн бол түр хойшлуул. Гэр бүлийн хүнтэйгээ зөрчилдөж магадгүй. Асуудлыг хэт дэвэргэхээс зайлсхий, эс тэгвээс байдал улам дордоно. Оюутнууд нэр хүндтэй их сургуульд элсэж магадгүй. Идэж байгаа зүйлдээ анхаарч, эрүүл мэндээ хайрлахыг зөвлөж байна. Элсэн чихрийн хэрэглээгээ ялангуяа хязгаарлаарай. Энэ долоо хоног бол өөрийгөө эмчлэх хамгийн тохиромжтой үе. Баярын үдэшлэг, гэр бүлийн үүрэг хариуцлага гээд завгүй байх ч завсарт нь өөрийгөө эрхлүүлээрэй.

Хумх

Энэ долоо хоногт та эрч хүчээр дүүрэн байх болно. Бизнес эрхлэгчид шинэ үйлчлүүлэгчидтэй болж, нэр хүнд сайтай байна. Хүний нөөц нэмэгдэж, танай компани өргөжин тэлнэ. Найз нөхөд, танил хүмүүсээсээ багагүй тусламж авна. Удахгүй эерэг үр дүнд хүргэх аялалд явж магадгүй. Цээж, зүрхтэй холбоотой эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэ. Өөртөө амралтын цаг гарга. Зориуд буйдан дээр тухлан суугаад зул сарын кино нэвтрүүлгүүдийг үзээрэй. Тайвшир, та үүнийг хүртэх эрхтэй. Бусдад юу хийх ёстойг нь хэлэх гэж оролдох тусам тэд эсэргүүцэх болно. Тиймээс зарим зүйлийг зөнгөөр нь орхи. Хэт их сэтгэл хөдлөлөө хяна.

Загас

Энэ долоо хоногт та амжилтад хүрч чадна. Гэхдээ үүний тулд багагүй хүчин чармайлт гаргаж, шаргуу хөдөлмөрлөх шаардлагатай болно. Хамтран ажиллагсад тань үргэлж бүх зүйл дээр туслаад байж чадахгүй. Тиймээс үндэслэлгүй хүлээлтээс зайлсхийхийг танд зөвлөж байна. Гэнэтийн зардал гарч, санхүүг тань хямрааж болзошгүй. Гэр бүлийн амьдралтай холбоотой асуудал дээр ах, эгч нартайгаа зөрчилдөж магадгүй. Үүнийгээ эв зүйгээр шийдвэрлэхийг зөвлөж байна. Гэр бүлийнхний дэмжлэг дутагдаж, хэцүү санагдаж магадгүй. Энэ долоо хоногт та баярын үдэшлэгийн гол дүр байна. Мөн бизнесийн шинэ харилцаа холбоо тогтоовол хожим нь үр ашгаа өгөх болно. Яс, арьс, нүдтэй холбоотой эрүүл мэндийн асуудал үүсч магадгүй.