ДӨРГӨН СУМАНД ШИНЭ СОЁЛЫН ТӨВ ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ

Ховд аймгийн Дөргөн суманд 250 хүний суудалтай шинэ Соёлын төв ашиглалтад орлоо. Анх Соёлын төв 1959 онд Улаанбулан нэртэйгээр байгуулагдаж, 1979 оноос өргөжиж “клуб” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 2000 оноос Соёлын төв болж 60 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ууган байгууллагуудын нэг юм. Ийнхүү БСШУСЯ-ны захиалгаар 60 жилийн түүхтэй Соёлын төвийн шинэ байр ашиглалтад орж иргэдэд үйлчлэхэд бэлэн боллоо. Барилгын хөгжлийн төв захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэж, байнгын ашиглалтад авах улсын комисс хүлээн авчээ. Барилга угсралтын ажлыг “Толхын ойл” компани гүйцэтгэсэн байна.