Кёкүшюзан Д.Батбаяр нарт холбогдох шүүх хурал хойшлов

Кёкүшюзан Д.Батбаяр нарын нэр бүхий 4 шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр 09:30 цагт товлосон боловч хойшиллоо.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор П.Ганбулган, М.Очбадрах нар нь олны анхаарал татсан хэргийн ажлын хэсэгт ажиллаж, дуусаагүй үргэлжилж байгаа тул хойшлуулах хүсэлт ирүүлснийг харгалзан үзэж хойшлуулсан байна. Улмаар шүүх хуралдааныг 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 13:30 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР