УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Хэдүүлээ том хулгайг зогсоох хэрэг гарлаа. “Эрдэнэс Тавантолгой” хариуцлагатай компанийг хувьчлах нэрээр хулгайлах гэж байна. Уул уурхайн биржийн тухай хуулийг дагаж орж ирж байгаа УИХ-ын тогтоолын төсөлд “Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэл болон арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртгүүлэх гэх заалт орж ирсэн байна. МАН-ынхан та нар үүнийг хийснээрээ БҮРЭН ҮХЭЛД хүрнэ. Та нар өмчийн эрхэнд халдаж байна. МАН-аас тавьсан “Эрдэнэс тавантолгой”-н захирал олон зуун сая төгрөг хулгайлаад эзэддээ өгсөн нь нь буруу. Ил тод, хяналттай болгох ёстой. Гүйцэтгэх захирлын хариуцлагыг чангатга гэсэн болохоос Монголын ард түмнээс өмчийг нь хулгайл гэсэн үг биш. Иймээс тогтоолын төслийг хэлэлцэх асуудлыг жагсаалтаас хасах саналтай байна” гэлээ.