Уулын налуу руу гулгаж, жалга руу унах гэж байсан машиныг Онцгой байдлын алба хаагчид татан гарсан байна.
Тодруулбал, нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Бүдүүн чулуутын гарам” гэдэг газар суудлын автомашин гулгаад жалга руу унах гэж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 13:15 цагт Онцгой байдлын албан хаагчид хүлээн авсан байна. Алба хаагчдыг очиход иргэн Ц-ын “Приус-20” загварын суудлын автомашин уулын налуу хэсэгт гулгаж, жалга руу унаж болзошгүй байсныг 10 минут ажиллаж татан гаргажээ.