БНХАУ-д 12 дугаар сарын эхээр гарсан эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас тус улсын эрх баригчид тэг ковид бодлогоо аажмаар сулруулж, ирэх сарын 8-наас хилээ нээхээр болсон.
Тэг ковид бодлогоо сулруулахын тулд Хятад ковидын халдварыг тарваган тахал, булчин задрах тахал зэрэг өвчин багтдаг А зэрэглэлээс бууруулж Б зэрэглэлд оруулан, энгийн амьсгалын замын өвчинтэй адилтгажээ.
Ингэснээр:
- Covid-19 халдварын эсрэг хорио цээрийн арга хэмжээ авахгүй
- Ойрын хавьталуудыг тоолж, тодорхойлохгүй
- Өндөр болон бага эрсдэлтэй газруудыг тодорхойлохгүй
- Covid-19-өөр халдварласан өвчтөнд эмчилгээ хийх, эрүүл мэндийн даатгалын бодлогыг зохицуулах
- Шинжилгээг сайн дурын үндсэн дээр өгөх
- Тархварын мэдээллийг гаргах давтамжийг тохируулах
- Гадаадаас ирж буй зорчигчид болон бараа бүтээгдэхүүнт халдварт өвчний эсрэг арга хэмжээ авахгүй байх шийдвэрийг гаргажээ.