Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Сити плаза байрны 1-р давхарт байрлах “CU” салбар 12 дэлгүүрийн үйл ажиллагаанд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар тус худалдааны газар нь “хотдог” нэрийн хоол үйлдвэрлэж, худалдаалах үйл ажиллагаа явуулахдаа эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлээгүй зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь заалтын дагуу зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, торгуулийн шийтгэл оногдуулан, улсын байцаагчийн албан даалгавар өглөө.