МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өрөөнд хуралдаж байна. Хуралдаанаар ТАВАН дэд сайдын томилгоо хийхээр яригдаж байгаа аж. Тодруулбал,
- БОАЖ-ын дэд сайдаар “Тавантолгой түлш” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан М.Ганбаатар,
- ЭЗХ-ийн дэд сайдаар одоогийн БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж,
- Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд,
- Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар Ж.Эрхэмбаатар,
- УУХҮ-ийн дэд сайдаар О.Цэндсүрэнг томилохоор нэрсийг нь оруулжээ.
- Удирдах зөвлөлийн хуралдааны дараа 15:00 цагаас Засгийн газар ээлжит бусаар хуралдаж сайд, дэд сайд нарыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэж, үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлосон гэх мэдээлэл байна.