Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл, Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг долоон асуудал хэлэлцэж байгаа аж.
Түүнчлэн МАН-ын УЗ өнөөдөр хуралдаж Эрүүл мэндийн сайд С.Энхболдын оронд С.Чинзориг, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын оронд Ц.Даваасүрэнг томилохоор тохиролцжээ. Мөн Боомтын сайдаар Х.Булгантуяа, Шадар сайдаар Ч.Хүрэлбаатарыг дэмжиж ЗГ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж байгаа аж.
УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан ХНХ-ын сайдаар томилогдсон учраас УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг дэд даргад дэмжсэн байна.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар БОАЖ-ын дэд сайдаар “Тавантолгой түлш’ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан М.Ганбаатар,
ЭЗХ-ийн дэд сайдаар одоогийн БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж,
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд,
Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар Ж.Эрхэмбаатар,
УУХҮ-ийн дэд сайдаар О.Цэндсүрэн томилно гэх мэдээлэл байна.