Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар томилох тухай Захирамжид гарын үсэг зурлаа.
Ц.Даваасүрэн нь 1964 онд Хөвсгөл аймагт төрсөн. 1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1989 онд Зөвлөлт Холбоот Улсын Харьков хотын Политехникийн дээд сургууль, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт Бизнесийн удирдлагийн менежер мэргэжлээр, 1998 ондЯпон улсын Сайтомогийн их сургууль Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
– 1989-1992 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженер,
– 1995-1999 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн,
– 1999-2000 онд Сангийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга,
– 1999 онд Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга,
– 2000-2005 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга,
– 2005-2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын дарга,
– 2005 онд Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн зөвлөх,
– 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
– 2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга,
– 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
– 2012-2014 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга,
– 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
– 2017-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд,
– 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Томилох үндэслэл:
Орхоны хөндий болон Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах, нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллын хэсэгчилсэн дэд бүтцийг шийдвэрлэж, гэр хорооллын асуудлыг шинэ шатанд гаргахад Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан болон улс төрийн туршлагыг харгалзан үзлээ.