Өчигдөр/2023.01.05/ орой УБТЗ-ийн эрх бүхий албан тушаалтны гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт хуулийнхан нэгжлэг хийж их хэмжээний мөнгийг бэлнээр олж хураан авч, хорьсон талаар бид мэдээлсэн.
УБТЗ-ын саатуулагдаад байгаа дээрх албан тушаалтан нь Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл аж.
Түүнийг 2023.01.05-06-нд шилжих шөнө өөрийн тансаг зэрэглэлийн хаусандаа байхад нь эрүүгийн цагдаагийн албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчилжээ.
С.Батдөл нь 2021 онд тус албаны даргаар томилогдсон байна. Тэрбээр өөрийн нэр дээр болон эхнэрийн нэр дээр нэлээдгүй үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газруудтай юм байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байрлах 5-6 газарт нэгжлэг хийж, 10 гаруй тэрбум төгрөг хураан авсан байна. Мөн дээрх этгээдүүдийн гэрээс их хэмжээний тансаг зэрэглэлийн орон сууц үл хөдлөхүүд худалдах, худалдан авах гэрээнүүд гарч ирсэн зэрэг ноцтой баримтууд гарч иржээ.
Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.