УБТЗ ХНН-ийн Хүүхдийн сектор нь 30 нэгж, 490 багш ажилтантай. 5000 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ болон Улаанбаатар хотын ойролцоо орших Ерөнхий боловсролын сургуульгүй зөрлөгүүдийн төмөр замчдын хүүхдүүдийг Сурагчдын дотуур байранд хүлээн авч, бүрэн дунд боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэн ажилладаг байгууллагын томоохон салбар нэгж юм.
1951 оноос хойш энэхүү байгууллагыг мэргэжлийн нэр хүндтэй эмэгтэй дарга нар удирдаж, байгууллагын эрхэм зорилгод нийцсэн үйл ажиллагаа явуулсаар ирсэн тул 16 мянган төмөр замчдын дунд нэр хүндтэй байгууллага байлаа.
Харамсалтай нь, өнөөх л улс төр байгууллагын удирдлагын томилгоонд нөлөөлж, ЗТХ-ийн сайд асан Л.Халтар өөрийн хүн гэгдэх Л.Янжмааг Хүүхдийн секторын даргаар томилуулсан байна.
Л.Янжмаа дарга 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ажлын цагаар Хүүхдийн секторын байрандаа архидан согтуурч, улмаар Төмөр замын цагдаагаас ирж, эрүүлжүүлсэн гутамшигт үйлдэл болжээ. Гэвч өнөөдрийг хүртэл УБТЗ ХНН-ийн удирдлага ёс зүйн сахилгын ямар нэг хариуцлага хүлээлгээгүй байна.
Бага насны хүүхдийг зөв үлгэрлэн сургаж хүмүүжүүлэх үүрэгтэй хүүхдийн байгууллагын дарга эмэгтэй ийм үйлдэл гаргасан нь харамсалтай.
Эх сурвалж: Dailynews.mn