Самарт явсан дөрвөн хүний нэг нь сураггүй алга болжээ

Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Асгат” гэдэг газарт дөрвөн хүн самарт түүхээр яваад нэг хүн сураггүй алга болжээ.

Тодруулбал, энэ сарын 8-ны өдөр Архангай аймгийн төвөөс баруун зүгт 20 км орших “Асгат” гэдэг газар рүү ДӨРВӨН хүн самар түүж яваад   иргэн У-нь сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын алба 01.09-ний өдрийн 01:15 цагт хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид тус аймгийн иргэн 25 настай эрэгтэй У -ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлжээ.

 

Эх сурвалж: ОБЕГ