Хуваарийн дагуу өнөөдөр ажлын хэсэг байнгын хороодын хуралдаантай. Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар УИХ-ын дэд даргаар томилогдсон. Иймд УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг байнгын хорооны даргад нэр дэвшүүлээд байгаа юм. Энэ асуудлыг өнөөдөр байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх аж.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо | Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 11.00 | “Их засаг” |
2 | Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо | Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 14.00 | 334 тоот |
3 | Төсвийн байнгын хороо | Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Их засаг” |
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН | ||||
1 | Эдийн засгийн байнгын хороо | ·Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
·Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ ·“Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, эцсийн хэлэлцүүлэг/ ·“Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл |
09.00 | “Их Эзэн Чингис хаан” |
2 | Төсвийн байнгын хороо | ·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
·Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ ·Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ ·Бусад |
10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
3 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | ·Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох
·Байнгын хорооны тогтоолын төсөл /Дэд хорооны даргыг сонгох тухай/ |
13.30 | “Их Эзэн Чингис хаан” |
4 | Нийгмийн бодлогын байнгын хороо | ·Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/
·Бусад |
14.00 | “Үндсэн хууль” |
5 | Төрийн байгуулалтын байнгын хороо | ·“Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, нэн яаралтай/ | 14.30 | “Жанжин Д.Сүхбаатар” |
6 | Хууль зүйн байнгын хороо | ·“Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2022.12.12-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/
·Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2022.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ |
15.00 | “Их Эзэн Чин |