Говь Алтай аймгийн Халиун сумын 60 жилийн ойг тохиолдуулан “Чин Ван’ эмийн сангийн хамт олон сумынхаа хүүхдүүдэд 13.0 сая төгрөгийн Д витаман бэлэглэжээ. Учир нь сүүлийн жилүүдэд агаарын бохирдолт их болсон тул хөгшин залуугүй Д витамины дутагдалд орсон гэх судалгааг эрүүл мэндийн байгууллагаас мэдээллэдэг. Тэгвэл Говь Алтай аймгийн Халиун сумын 60 жилийн ойг угтан хүүхдүүдэд витамин Д-н шинжилгээ хийхэд бараг бүх хүүхэд Витамин Д-ын дутагдалтай гарсан байна. Тиймээс сумандаа үйл ажиллагаа явууладг “Чин Ван’ эмийн сангийн хамт олон хүүхдүүдэд Д витамин бэлэглэсэн гэнэ.